Цахим хичээлийн төлөвлөлт

Багш нар суралцагчдын сурах зорилгыг тодорхойлох, тэднийг хичээлд хэрхэн татан оролцуулах, ямар унших материал ашиглах, суралцагчид зорилгодоо хүрсэн эсэхийг хэрхэн дүгнэх талаар урьдчилан төлөвлөдөг. Энэхүү төлөвлөлт нь хичээлийн тодорхойлолтод тусгагдсан байх ёстой. COVID-19-ийн улмаас 2020 онд танхимын сургалтаас цахим сургалтад шилжиж, багш нараас үндсэн сургалтын хэрэглэгдэхүүний мэдлэгтэй байхаас гадна цахим орчинд хэрхэн үр дүнтэй сурган хүмүүжүүлэх талаар мэдлэгтэй байхыг шаардаж байна.  Танхимын сургалтын төлөвлөгөөг цахим сургалтад зориулан дахин төлөвлөхөд туслах хэд хэдэн санааг хуваалцаж байна. 

Идэвхтэй сургалтын аргыг цахим хичээлд ашиглах

Танхим болон цахим сургалтын аль ч үед суралцагчдыг хичээлийн үйл ажиллагаанд шууд байдлаар татан оролцуулах нь тэднийг идэвхжүүлэх, хөгжихөд нь тустай байдаг. Зарим судалгаанаас харахад оюутны тууштай суралцаж, хичээлээ амжилттай судлахад нь идэвхтэй сургалтын аргууд үр дүнгээ өгч байгааг эндээс дэлгэрэнгүй уншиж болно.

                 

Цахим хичээлд оюутнуудыг идэвхжүүлэх 

Сургалтын явцад оюутнуудыг идэвхжүүлэх нь тэдний аливаа бэрхшээлийг даван туулах, амжилтад хүргэх гол түлхүүр болдог. Оюутнуудыг идэвхжүүлэхэд багшийн оролцоо, туршлага зэрэг нь чухал нөлөөтэй. Цахим хичээлд оюутнуудыг идэвхжүүлж болох хэд хэдэн санааг эндээс уншиж болно.

                 

Цахим хичээлд хамт олныг бүрдүүлэх

Цахим сургалтын талаар оюутнуудын санал, бодлыг сонсоход бусад оюутантай цахим орчинд холбогдоход чамгүй бэрхшээлтэй байдгаа дурджээ. Багш нарын хувьд ч оюутантай цахимаар холбогдоход төвөгтэй байдаг гэжээ. Тиймээс, цахим сургалтад хамт олныг бүрдүүлэхэд цаг гарган бэлдэх нь оюутнуудыг тууштай байж, тухайн хичээлээ амжилттай судлахад нь чухал ач холбогдолтой байдаг.  Цахим хичээлд хамт олныг бүрдүүлэх хэд хэдэн санааг эндээс уншиж болно.

                 

Цахим хичээлд эргэх холбоогоор хангах

Цахим хичээлийн туршид оюутан бүртэй эргэх холбоотой байж, цаг тухайд нь, үр дүнтэй санал, шүүмжийг оюутнуудад хэрхэн өгч байх вэ? Суралцагчдыг идэвхтэй суралцуулахын тулд эргэх холбоог хэрхэн ашиглах вэ? Багш санал, шүүмж өгөх цагийг хичээлийн хуваарьдаа оруулж, цахим ажлын цагийг бүтээлчээр өнгөрөөх, технологийн тусламжтайгаар үнэлгээг оновчтой болгох, оновчтой санал, шүүмжийг цаг тухайд нь өгөхийн тулд медиа хэрэгслийг ашиглаж болно.

                 

Цахим сургалтын үед шууд болон шууд бус сургалтын аргыг оновчтой ашиглах

Цахим сургалт явуулж байх үед багш, оюутны хэрэгцээ, сургалтын материал, тухайн хичээлийн даалгавар зэргээс хамаараад хичээлийг шууд эсвэл шууд бус сургалтын аль нэгээр явуулж болно. Шууд болон шууд бус сургалтын харьцуулалтыг эндээс уншиж болно.

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177

betwoon skyloftsbet cratosroyalbet betwild pashagaming betbigo realbahis