1.NEW FACULTY ORIENTATION 

МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс хичээлийн жилийн улирал бүр зохион байгуулж ирсэн Шинэ багшийн  чиглүүлэх сургалт  /New Faculty Orientation/ нь  МУИС-д шинээр ажилд орсон үндсэн багш нарт академик байгууллагын зорилго, онцлог соёл, ёс зүйн хэм хэмжээ, бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулахын зэрэгцээ тэдэнд Үр дүнд суурилсан боловсролын зарчмууд, Хичээлийн хөтөлбөр боловсруулах, Оюутны үнэлгээ зэрэг сэдвээр танилцуулах сургалт явуулж, харилцан мэдээлэл солилцох, шинэ багш нарт тулгамдаж буй сургалт, судалгааны сорилт, боломжийн талаар санал бодлыг сонсох, тэдний академик хөгжлийг дэмжихэд цаашид хамтран ажиллах боломжийг судлах зорилготой.

Энэхүү  “Чиглүүлэх” сургалт нь  хичээлийн жилд хоёр удаа буюу улирал бүр тогтмол зохион байгуулагддаг болно.

2.FACULTY  WRITING  RETREATS

МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төв  нь  “Faculty Writing Retreats”  хөтөлбөрийн хүрээнд багш нарт эрдэм шинжилгээ, судалгааны  ажлаа хийхэд нь ая тухтай орчинг бүрдүүлэн тэдний судалгааны хэрэгцээг үндэслэн судалгааны арга зүйн зөвлөгөөг ганцаар болон бүлгээр өгч судалгааны бодит үр дүнг нэмэгдүүлэх зорилготой.

Судалгааны өгүүлэл бичих, хурлын илтгэл бэлтгэх, ном, сурах бичиг дээр ажиллах, диссертаци бичих, судалгааны грантын төсөл бичих зэрэг эрдмийн ажлаа ахиулах хүсэлтэй МУИС-ийн багш нарт

Тус сургалт нь долоо хоногт нэг өдөр буюу нийт арван удаа  /арван долоо хоног/,  хичээлийн жилд хорин өдөр зохион байгуулагддаг.

3. GUEST LECTURE PROGRAM

Багш өөрийн лекцийн хичээл дээр тухайн шинжлэх ухааны онол, практикийн мэдлэг, туршлагатай, эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн зүтгэлтнийг урьж лекц уншуулах, ярилцлага зохион байгуулах хэлбэрээр уг хичээлийн агуулга, арга зүйг баяжуулан, суралцахуйн үйл ажиллагааг дэмжих зорилготой.

Зочин багшийн хөтөлбөр нь хичээлийн улирал бүрээр төлөвлөгдөн зохион байгуулагддаг.

4.EFFECTIVE TEACHING IN HIGHER EDUCATION PROGRAM

Дээд боловсролын зэрэг олгох сургалтын болон нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй

болгох, хөтөлбөрийн болон сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах, мэргэжлийн хөтөлбөрүүдийг үндэсний болон олон улсад магадлан итгэмжлүүлэхэд бэлтгэх зэргээр “Үр дүнд суурилсан боловсролын зарчим, үзэл баримтлалд” үндэслэн багшлахуй, суралцахуйг сайжруулахад багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой модул сургалт.

Энэ сургалт нь  хичээлийн жилд хоёр удаа буюу хавар, намрын улиралд зохион байгуулагддаг.

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177