Идэвхтэй сургалтын аргыг цахим хичээлд ашиглах

Танхим болон цахим сургалтын аль ч үед суралцагчдыг хичээлийн үйл ажиллагаанд шууд байдлаар татан оролцуулах нь тэднийг идэвхжүүлэх, хөгжихөд нь тустай байдаг. Зарим судалгаанаас харахад оюутны тууштай суралцаж, хичээлээ амжилттай судлахад нь идэвхтэй сургалтын аргууд үр дүнгээ өгч байгааг харж болно.

Идэвхтэй сургалтын аргын үндсэн зарчмууд:

  • Даалгавар гүйцэтгэх хангалттай хугацааг олгох
  • Санал шүүмж өгөх
  • Бие биеэсээ суралцах боломжийг олгох
  • Ур чадвар олгох даалгавар өгөх 
  • Олсон мэдлэгээ урт хугацааны санах ойдоо хадгалахад нь туслах

Суралцагчдыг цахим сургалтын үед хичээлд хэрхэн тогтмол оролцоотой байлгах вэ? Хичээл танхимаар явагдаагүй үед суралцагчдад тухайн хичээлийн агуулга, гол ойлголтуудыг гүйцэт ойлгоход нь хэрхэн туслах вэ? Идэвхтэй сургалтын аргыг ашиглах нь цахим хичээлийн үед оюутнуудад бусадтайгаа холбоотой байгааг мэдрүүлж хичээлд идэвхтэй оролцох, хичээлийн ач холбогдлыг ойлгоход тусалдаг болохыг судалгаагаар харуулж байна.

Цахим орчинд багаар ажиллах

Суралцагчдад хичээлийн агуулга, гол ойлголтуудыг гүйцэт ойлгох, цахим сургалтын үед хичээлд тогтмол оролцоотой байхад нь туслахын тулд багийн ажлыг хэрхэн ашиглах вэ? Үр дүнтэй суралцах суралцагч-суралцагчийн хоорондын харилцааг хэрхэн бий болгох вэ?
Суралцагчдыг багаар ажиллуулах нь тэднийг хичээлдээ идэвхтэй, оролцоотой байлгаж, бусадтайгаа холбоотой байж, хичээлийн ач холбогдлоо ойлгоход нь тусалдаг байна. Багийн ажлыг үр дүнтэй явуулах судалгаанд суурилсан 10 алхмыг дараах судалгааны ажлаас уншина уу.

 

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177