Цахим хичээлд оюутнуудыг идэвхжүүлэх 

Сургалтын явцад оюутнуудыг идэвхжүүлэх нь тэдний аливаа бэрхшээлийг даван туулах, амжилтад хүргэх гол түлхүүр болдог. Оюутнуудыг идэвхжүүлэхэд багшийн оролцоо, туршлага зэрэг нь чухал нөлөөтэй. Цахим болон танхимын сургалтаас үл хамааран оюутан идэвхтэй байхад нөлөөлдөг хүчин зүйлүүд байдгийг тодорхойлсон байна. Эдгээрт тэдний харилцааны чадвар, өрсөлдөх чадвар, хувь хүн өөрийгөө удирдах чадвар зэрэг багтдаг. Ковид-19-ын улмаас сургалтын үйл ажиллагаа цахим сургалтад шилжсэнтэй холбоотой багш нар цахим хичээлд оюутнуудыг идэвхжүүлж болох хэд хэдэн санааг хуваалцаж байна.

Цахим хичээлд оюутнуудыг идэвхжүүлэх санаанууд:

  • Оюутнуудтай тогтмол хамтран ажиллаж, сургалтад идэвхтэй сургалтын аргуудыг ашиглах нь оюутнуудын нийгмийн харилцааг төлөвшүүлдэг.
  • Оюутнуудын тууштай байдлыг дэмжихийн тулд тэдний зорилго, төсөөллийг тодорхой болгож түүнтэй нь уялдаа холбоотой даалгавруудыг хийлгэж тэдний бие даах чадвар, өсөн дэвжих сэтгэлгээг хөгжүүлж байх хэрэгтэй.
  • Оюутанд бие даасан байдал, сонголт хийх боломжийг олгосноор оюутнуудын суралцах зорилгоо тодорхойлоход нь дэмжлэг үзүүлдэг.

Цахим сургалтын явцад оюутнуудыг идэвхжүүлэх нь төвөгтэй асуудал байсаар ирсэн. Эдгээр асуултууд хариулах замаар өөрийн хичээлд тохирох оюутныг идэвхжүүлэх аргыг боловсруулаарай.

  1. Улирлын дунд оюутнуудын анхаарлыг хэрхэн хичээлдээ буцаан төвлөрүүлэх вэ?
  2. Оюутнууд хичээлээсээ хоцрогдсон эсвэл унах магадлалтай үед тэдэнд хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ?
  3. Улирлын туршид тухайн хичээлд тууштай суралцах суралцагчийг хэрхэн бий болгох вэ?

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177