Танилцуулга

Монгол Улсын Их Сургуулийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв нь  /БХСДТ/  Монгол Улсын Их Сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын санал санаачилга, судалгаанд үндэслэн,   МУИС-ийн 2016 – 2024 оны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан МУИС-ийн  “Мэргэжлийн дидактик, сургалт судалгааны төв” -ийн суурин дээр тулгуурлан 2016 онд  “Багшийн хөгжлийн төв” нэртэйгээр анх байгуулагдсан. 

Монгол төрийн зүгээс  “Иргэний” – “Нийгмийн” хөгжил  багшийн  /бүх шатны/  хөгжлөөс шалтгаалах зүй тогтлыг дэмжин хуульчилж,  Монгол Улсын Их Хурлаас  2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хуулийг  соёрхон баталсан. 

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв нь академик болон салбар дундын судалгааны зарчимд үндэслэн сургалт, судалгаа, хувь хүний ур чадварын хүрээнд МУИС-ийн багшийн мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой. 

Манай төв өнгөрсөн хугацаанд байгууллагын академик соёл,  багшлахуй, суралцахуйн чиглэлээр багш нар мэдлэг боловсрол, ур чадвараа сайжруулах, суралцах, хөгжихөд дэмжин туслах, хамтран ажиллах, багш ажлын байран дээрээ хөгжих бодлогыг түлхүү баримталж ирсэн бөгөөд цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, сургалтын технологижсон цахим хэлбэр, төрөл, чиглэлүүдээр багш нараа хөгжүүлэх, дэмжих, хамтран ажиллахаар үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.  

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177