Цахим сургалтын үед шууд болон шууд бус сургалтын аргыг оновчтой ашиглах

Шууд болон шууд бус сургалт гэж юу вэ?

Шууд цахим сургалт нь багш, суралцагчид харилцан ажиллах боломжтой WebEx, Blackboard Collaborate, Google meet зэрэг платформоор дамжуулан шууд уулзалт хийхийг хэлнэ. Энэ нь багш нарт лекцийн слайдыг тайлбарлах, оюутны асуултад хариулах, санал асуулга явуулах зэрэг танхимын хичээлийн үйл ажиллагаатай төсөөтэй байх боломжийг олгодог.

Шууд бус сургалт нь багш нар хичээл эхлэхээс өмнө хичээлийн материалыг бэлтгэх ба суралцагчид бие дааж сурахад чиглэсэн байдаг. Суралцагчид урьдчилан бэлдсэн дасгал, даалгавар, видео хичээл, хэлэлцүүлгийн сэдвүүдийг өөрийн тохиромжтой цагаар гүйцэтгэж, багш болон бусадтайгаа ярилцдаг.

Шууд болон шууд бус сургалтын харьцуулалт 

Шууд болон шууд бус сургалтын аргыг сонгох нь

Цахим сургалт явуулж байх үед багш, оюутны хэрэгцээ, сургалтын материал, тухайн хичээлийн даалгавар зэргээс хамаараад хичээлийг шууд эсвэл шууд бус сургалтын аль нэгээр явуулж болно.

  • Оюутнуудын цагийн бүс, байршил
  • Бага насны хүүхэд, өндөр настаныг асардаг байдал
  • Хичээл хийх аюулгүй, тухтай орчин бий эсэх
  • Интернэтийн холболт, компьютер, гар утас зэрэг байгаа эсэх

Хэрэв шууд сургалтын арга ашиглан сургалтаа явуулахаар болбол дээрх бэрхшээлүүд тулгарч буй оюутнуудад тохирох арга замыг олоорой.

Багшийн нөхцөл байдал, тухайн хичээлийн зорилго, сургалтын материал, суралцагчдын бие даан суралцах боломж зэргийг харгалзан үзэж шууд болон шууд бус сургалтын аль нэгийг сонгоно. Жишээлбэл, лекцийн хичээлийн материалыг ихэвчлэн видео хэлбэрээр хичээлийн цагаас өмнө оюутнуудад өгч танилцах цаг олгох зэргээр шууд бус хэлбэрээр байж болно. Дараа нь шууд сургалтын үеэр оюутнуудыг шинэ ойлголтуудын талаар асуудал шийдвэрлэх эсвэл багаар ажиллах зэргээр хамтран гүйцэтгэх дасгалууд өгч тэдний мэдлэгийг бататгаж болно. Лекцийн хичээлийг шууд сургалтын хэлбэрээр орох нь цагийн зохион байгуулалтдаа тааруу оюутнуудад зохион байгуулалттай байхад тустай. Мөн түүнчлэн, хэрэв таны лекц интерактив бол оюутнуудыг яриандаа татан оролцуулах нь чухал бөгөөд лекцийг түр завсарлаж тухайн сэдвийн талаар хэлэлцүүлэг хийх, асуулт хариулт зэргийг зохион байгуулах нь зүйтэй. Тухайн сэдвийн талаарх яриа хэт урт үргэлжлэх төлөвтэй бол хичээлийн бус цагаар хэлэлцүүлгийн форм дээр үргэлжлүүлэх боломжтой. Сургалтын аль ч хэлбэрийг сонгосон дараах зүйлсийг харгалзан үзнэ үү. Үүнд:

  • Таны өөрийн үүрэг хариуцлага, ажлын байрны нөхцөл байдал эсвэл техник хангамжийн хязгаарлалт зэрэг нь таны шууд сургалтын аргыг ашиглах чадварт хэрхэн нөлөөлж болох вэ? (Шууд бус сургалтын аргын хувьд өөр байж болно)
  • Оюутнууд шинэ агуулгатай танилцах эсвэл өөрөө оролцох явцдаа өөрийн хурдаар явах боломжоос ашиг тус хүртэх үү? (Видео лекц, бие дааж унших гэх мэт шууд бус аргуудын хувьд өөр байж болно)
  • Оюутнууд хүнд даалгавар эсвэл програмуудтай ажиллаж байхдаа танаас эсвэл бие биенээсээ бодит хугацаанд асуулт асуух боломжтой байх нь давуу талтай байх уу? (Жижиг багуудад хувааж асуудлыг хамтран шийдвэрлэх, интерактив лекц зэрэг шууд сургалтын аргын хувьд өөр байж болно)
  • Аль арга нь оюутанд тулгарч байгаа бэрхшээлийг олж харах боломжийг олгож байна вэ? (Хоёр аргын хувьд өөр байж болно. Шууд сургалтын арга нь суралцагчдаас санал асуулга авахад лекцийн дундуур түр завсарлага авах эсвэл багт хувааж асуудал шийдэх даалгавар өгөх ба баг бүрийн ажилд дүгнэлт, санал өгч болно. Шууд бус сургалтын арга нь суралцагч бүр өөрийн VoiceThreads үүсгэх, бусдынхаа гүйцэтгэсэн ажилд сэтгэгдэл үлдээх эсвэл дараа нь үнэлэх боломжтойгоор даалгавруудыг гүйцэтгэх.)

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177