“ЗОЧИН БАГШ” ХӨТӨЛБӨР  (GUEST LECTURE PROGRAM)

Багш тухайн улиралд зааж буй хичээл дээрээ шинжлэх ухааны онол, практикийн мэдлэг, туршлагатай, эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн зүтгэлтнийг урьж, лекц, семинарын хичээл заалгах, ярилцлага зохион байгуулах хэлбэрээр уг хичээлийн агуулга, арга зүйг баяжуулах боломж олгож, суралцахуйн үйл ажиллагааг дэмжих зорилготой.

“Зочин багш” хөтөлбөрийг хичээлийн улирал бүрд багш нарын саналд үндэслэн төлөвлөж, зохион байгуулдаг.

Хөтөлбөрт багш нар хэрхэн хамрагдах вэ?

МУИС-ийн профессор, багш нар хөтөлбөрийн албан ёсны зарлал мэдээ гарахад цахимаар бүртгүүлэн, хүсэлт гаргах боломжтой.

Зочин багшид тавигдах шаардлага:

  • Тухайн хичээлтэй холбогдох шинжлэх ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан багшаар заалгахыг чухалчилна.
  • Хичээл заахаас өмнө тухайн хичээлийн хөтөлбөрийн агуулга, суралцахуйн зорилтот үр дүнтэй танилцсан байна.
  • Суралцагчдад шинэ мэдлэг, мэдээлэл түгээх, зөв хандлага төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах мэдлэг, ур чадвар, туршлагатай байна.
  • Академик байгууллагын соёл, хэм хэмжээ болон МУИС-ийн дотоод дүрэм, журмын хүрээнд лекц унших эсвэл семинар, ярилцлага хөтлөн явуулна.

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177

betwoon skyloftsbet cratosroyalbet betwild pashagaming betbigo realbahis