Цахим хичээлд хамт олныг бүрдүүлэх

Цахим сургалтын талаар оюутнуудын санал, бодлыг сонсоход бусад оюутантай цахим орчинд холбогдоход чамгүй бэрхшээлтэй байдгаа дурджээ. Багш нарын хувьд ч оюутантай цахимаар холбогдоход төвөгтэй байдаг гэжээ. Тиймээс, цахим сургалтад хамт олныг бүрдүүлэхэд цаг гарган бэлдэх нь оюутнуудыг тууштай байж, тухайн хичээлээ амжилттай судлахад нь чухал ач холбогдолтой байдаг. Ковид-19-ын улмаас сургалтын үйл ажиллагаа цахим сургалтад шилжсэнтэй холбоотой цахим сургалтын үеэр хамт олныг бүрдүүлэх хэд хэдэн санааг энд хуваалцаж байна.

Цахимаар хамт олныг бүрдүүлэх санаанууд:

  • Багш суралцагчид бие биеийгээ харж болох орчныг бүрдүүлэх
  • Хамт олныг бүрдүүлэх нь яагаад чухал гэдгийг тайлбарлаж өгөх
  • Хичээлд бодит оролцоог бий болгож, анхаарал хандуулах
  • Хувийн болон мэргэжлийн сонирхолтой түүхээ хуваалцах
  • Сургалтын явцад зөвлөгөө, анхаарах зүйлс, гол ойлголтуудыг тогтмол өгч байх
  • Хамтран ажиллах боломжтой даалгавруудыг бий болгох
  • Нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах
  • Лекцийн цагийг багасгаж, хэлэлцүүлэг өрнүүлэх

Хичээлийн эхний өдрөөс хамт олныг бүрдүүлэх нь

Оюутнууд идэвхтэй байх, суралцах гол түлхүүр нь анги, багш, бусад оюутантай үргэлж холбоотой байх явдал юм. Энэ нь оюутны тухайн хичээлийг амжилттай судлах чухал элементүүдийн нэг болдог. Багш нарт оюутнуудтай нүүр тулж уулзах нь хамт олны уур амьсгалыг бүрдүүлэхэд илүү хялбар юм шиг санагддаг. Тэгвэл үүнийг цахим орчинд хэрхэн хийх вэ? Доорх асуултууд хариулах замаар өөрийн хичээлд тохирох цахим орчинд хамт олныг бүрдүүлэх аргыг боловсруулаарай.

  1. Сургалтын орчныг аюулгүй, халуун дулаан уур амьсгал бүрдсэн гэдгийг оюутнууддаа ойлгуулж суралцахад нь дэмжлэг үзүүлэх хамт олныг бий болгохын тулд хичээлийн эхний өдөр юу хийх ёстой вэ?
  2. Цахим орчинд өөрийн оролцоог бий болгох нь хамт олныг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй байдаг. Тэгвэл суралцагч суралцагчийн хоорондын харилцаа, багш суралцагчийн хоорондын харилцааг нэмэгдүүлэхийн тулд та юу хийх хэрэгтэй вэ?
  3. Тухайн хичээлийн хамт олныг бүрдүүлэхэд ямар өөрчлөлтийг хийх нь зүйтэй вэ? Энэхүү өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд багшид ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

Тогтвортой хамт олон: Цахим хичээлд бодит харилцааг бий болгох нь

Судалгаанаас харахад сургалтын явцад суралцагч өөрийгөө тухайн хамт олны нэг гэдгээ мэдрэх, бусадтайгаа холбоотой байх зэрэг нь хичээлдээ идэвхтэй оролцож, тууштай байхад нэн чухал гэдгийг онцолжээ. Тэгвэл цахим сургалтын явцад хүн хоорондын нөхөрлөлийг бий болгоход багш хэрхэн тусалж чадах вэ? Суралцагч хооронд багийн үйл ажиллагаа зохион байгуулах, харилцан ажиллахад дэмжлэг үзүүлдэг байх, виртуал ангид суралцаж байгаа хувь хүмүүсийг нэгтгэх замаар бодит харилцааг бий болгож тогтвортой хамт олныг бүрдүүлж болно.

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177