“Шинэ багшийн  чиглүүлэх сургалт” нь МУИС-д шинээр ажилд орсон үндсэн багш нарт академик байгууллагын зорилго, онцлог соёл, ёс зүйн хэм хэмжээ, үр дүнд суурилсан боловсролын зарчмуудын талаар танилцуулахын зэрэгцээ харилцан мэдээлэл солилцох, шинэ багш нарт тулгамдаж буй сургалт, судалгааны сорилт, боломжийн талаар санал бодлыг сонсох, тэдний академик хөгжлийг дэмжихэд цаашид хамтран ажиллах боломжийг судлах зорилготой.

“Чиглүүлэх сургалт”-ыг хичээлийн жилд хоёр удаа буюу улирал бүрийн эхэнд тогтмол зохион байгуулж байна.

“Чиглүүлэх сургалт”-ын агуулга:

  • МУИС-ийн Багшийн хөгжлийн хөтөлбөр (Багшийн хөгжил, цахим сургалтын төв)
  • Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, МУИС-ийн дотоод дүрэм, журам (Захиргаа хүний нөөцийн газар)
  • Эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөр (Эрдэм шинжилгээний хэлтэс)
  • МУИС-ийн СИСи мэдээллийн системийн хэрэглээ (Мэдээллийн технологийн газар)
  • Заах арга зүй   (Сургагч багш нар)
  • Тэгш хамруулах сургалт (Сургагч багш нар)

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил цахим сургалтын төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177