Хичээлд саад болж буй суралцагчдын асуудлуудыг тодорхойлох, боломжит шалтгаанууд дээр анализ хийх, хариу үйлдэл хэрхэн үзүүлэх талаар саналуудыг товч байдлаар нэгтгэн хүргэж байна. Судалгаанаас үзэхэд:
|
Хичээлд саад болж буй суралцагч ямар зан араншинтай байдаг вэ?
Орчин үед хичээлд саад болж буй суралцагчийн шинж чанар хичээл хаяж гарахаас эхлээд илүү бүдүүлэг шинжүүд болох үл хүндэтгэсэн үг хэллэг, дорд үзсэн, дээрэлхүү зангуудаар түлхүү илэрдэг болсон.
- Санаандгүй хичээлд саад болох шинж нь хичээлдээ хоцорч ирэх, хичээл дундуур гарч явах, эсвэл хичээл дундуур гар утас, компьютер оролдох зэргээр илэрнэ.
- Санаатай хичээлд саад болох шинж нь суралцагч хичээл зааж буй багш, туслах багш болон бусдыгаа үл хүндэтгэх, хичээлийн цагийг дэмий үрэх, хичээл болон багшийн талаар сөрөг хандлагыг бий болгох зэргээр илэрнэ.
- Тухайн суралцагчийн хүмүүжилгүй зан байдал нь сургалтыг тасалдуулдаг бүдүүлэг авир юм.
- Дээрэлхүү зан нь бусдад бие мах бод болон ам хэлээр дамжуулан хохирол учруулж байдаг.
Суралцагчдыг хичээлд саад болохоос урьдчилан сэргийлэх
Багш хамт олныг бүрдүүлэхдээ анхнаас нь бие биедээ хүндэтгэлтэй хандахыг сануулсанаар хичээл явагдахад үүсэж болох саадаас урьдчилан сэргийлэх боломжтой болдог. Хичээлээ төлөвлөхдөө ашиглаж болох хэд хэдэн судалгаанд үндэслэсэн аргыг доор харуулав:
- Өөрийн эрх мэдэл болон суралцагчидтай харилцах арга замаа тэнцвэржүүлэх
- Суралцагчдад анхаарал хандуулдаг гэдгээ илэрхийлэх
- Үндсэн дүрмээ тодорхой тогтоох
- Нийтэч, эелдэг зан чанарыг урамшуулах
- Зөв үлгэр дуурайл үзүүлэх
- Суралцагчдыг үр дүнтэй илтгэл тавиулах арга замаар хичээлдээ татан оролцуулах
Хичээлд саад болж буй суралцагчидтай харилцах туршлагууд
Дараах хэдэн зүйлсийг харгалзан үзэх нь зүйтэй:
|
Доор дурдсан холбоосоор хандаж 5 түвшний хичээлд саад болж буй зан чанар болон судлаачдын санал болгож буй шийдвэрлэх боломжуудыг харна уу.
- 1-р түвшин буюу хичээлд бага хэмжээгээр саад болох үйлдлүүд: хуруугаараа ширээ товших, үймүүлэх, гар утас ашиглах, цаас дамжуулах
- 2-р түвшин буюу санаатайгаар хичээлд саад болох үйлдлүүд: байнгын асуулт асуух, үл хүндэтгэсэн эсвэл анхаарал татах
- 3-р түвшин буюу тэвчээр сорьсон зан байдлууд: Багшийн туршлагын талаар, дүнгийн журмын талаар, хичээлийн үр дүн юунд хүргэх талаар байнга асуулт асуух
- 4-р түвшин буюу татгалзах зан байдал: Хийж байгаа үйлдлээ зогсоохоос татгалзах эсвэл багшийн заавар, зөвөлгөөг дагахаас татгалзах
- 5-р түвшин буюу айлган сүрдүүлэх, заналхийлэх зан байдал: Багш эсвэл бусдыгаа сүлдүүлэх