2-р түвшин

2-р түвшин буюу санаатайгаар хичээлд саад болох үйлдлүүд: байнгын асуулт асуух, үл хүндэтгэсэн эсвэл анхаарал татах гэж тайлбар хийх зэрэг багтана.
  • Schultz (2008) зэрэг судлаачид санаатай үйлдлийн үр дагаварын талаар оюутанд тодорхой хэлж, үйл явдлын талаар баримтжуулах ба хичээлийн дараа бусад багш нартай зөвлөлдөх
  • Deering (2011) зэрэг судлаачид суралцагчийн хэлсэн зөв саналыг хүлээн зөвшөөрөх замаар суралцагчийн шүүмжлэлд хариу үзүүлэхийг зөвлөжээ. Ингэснээр оюутны маргааныг зогсоож чадна гэжээ. 
  • Нэг суралцагчийн давамгайллыг өөрчлөхийн тулд Deering (2011) зэрэг судлаачид эхлээд нөхцөл байдлыг үнэлэхийг зөвлөж байна – ангийн бусад суралцагчид энэ суралцагчийг давамгайлч гэж бодож байна уу? Тухайн суралцагчийн яриаг таслаад, бусад суралцагчийг ярихыг уриалах хэрэгтэй. Жишээ нь: “Энэ сайхан санаа байна, харин бусад нь энэ асуудлын талаар юу гэж бодож байна вэ?” гэх мэт. Хэрэв энэ арга тус болохгүй бол хичээлийн дараа тухайн суралцагчтай тусгайлан уулзаад үзээрэй.
  • Nilson (2010) хэн нэгэн санаатайгаар хичээлд саад болох үед дараах зөвлөмжийг санал болгож байна:
    • Хэлэлцүүлэгт давамгайлж оролцох: Тухайн суралцагчийн яриаг тасалж бусад суралцагчдын санал сэтгэгдлийг асуух
    • Аль хэдийн ярьсан сэдвийн талаар ахин дахин асуух: Товч бөгөөд хурдан хариулах, энэ сэдвийн талаар аль хэдийн ярьсан гэдгээ сануулах, эсвэл хичээлийн дараа тухайн суралцагчийг дуудаж уулзах
    • Ойлгомжтой асуултууд асуух: Ангийн бусад суралцагчдын саналыг сонсох, суралцагчдыг тухайн асуултыг сайтар ойлгож, хариултыг олоход туслах өөр асуултуудыг асуух.
    • Маргаантай асуултууд асуух: Асуултыг хүлээн авч хичээлийг цааш үргэлжлүүлэх, хэрэв уг яриа удаан үргэлжлэх болбол суралцагчтай хичээлийн цагийн дараа ярилцах
    • Хариулахад төвөгтэй асуултууд асуух: Хариулахаас татгалцах, буцаагаад асуултыг өөр рүү нь чиглүүлэх. Жишээ нь: шалгалт дээр хуулахаа больсон уу? 
    • Дүн нэмүүлэх хүсэлт: Хичээлийн тодорхойлолтдоо үнэлгээний зарчмаа тодорхой тусгаж өгөх; тухайн суралцагчтай цаг товолж, явцын дүнг эргэн хянах; суралцагчид гаргасан хүсэлтээ буцаах хүсэлт гаргах

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177