3-р түвшин

3-р түвшин буюу тэвчээр сорьсон зан байдлууд: Багшийн туршлагын талаар, дүнгийн журмын талаар, хичээлийн үр дүн юунд хүргэх талаар байнга асуулт асуух
  • Schultz (2008) суралцагчийг түр зогсоож, үр дагаврыг нь тодорхой тайлбарлаж, журмаа сануулах ёстой гэжээ. Уг асуудал даамжирч багш руу чиглэвэл сургуулийн захирал/хүмүүжлийн эрхлэгч, зөвлөх/мэргэжилтэн зэргээс хэн нэгнийг дуудах нь зүйтэй.
  • Сургуулийн удирдлага, хамт ажилладаг багш, ажилтнаасаа өөрийн сургуулийн ёс зүйн дүрэм, журмын дагуу хаанаас тусламж авч болох талаар асуугаарай. Хэрэв шаардлагатай бол илүү эрх мэдэл бүхий албан тушаалтныг оролцуулж болно.
  • Deering (2011) “Энэ асуултын талаар юу гэж бодож байна?” гэх мэтээр бусад оюутнууд руу асуултыг чиглүүлэх байдлаар асуудлыг намжааж болно гэж зөвөлжээ.

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177