1-р түвшин

1-р түвшин буюу хичээлд бага хэмжээгээр саад болох үйлдлүүд нь суралцагч гараараа ширээ товших, гар утас оролдох, бусдадаа бичиг, цаас дамжуулах зэргээр илэрнэ. Энэ тохиолдолд авч хэрэгжүүлж болох зарим туршлагыг доор товчлон хүргэж байна.
  • Хичээлийн эхний өдөр хичээлийн тодорхойлолтыг танилцуулахдаа суралцагчдийн зан байдлын талаар үндсэн дүрмүүдийг оруулж өгөх хэрэгтэй. Харилцаан дунд байх ёстой хязгаарлалтаа суралцагчдад зориулан эерэг байдлаар бичих нь зөв. Үүнтэй холбоотой дүрэм, журмыг тогтоохдоо суралцагчдыг оролцуулах нь зүйтэй. Ямар нэг асуудал үүсэх үед тогтоосон дүрмээ эргэн харахад болно. Бие биедээ хүндэтгэлтэй хандахыг сануулаарай.
  • Судалгаанаас харахад ангид нэг суралцагч компьютер дээр тоглоход ангийн бусад суралцагчдад муугаар нөлөөлж тэдний сургалтын үр дүнг хүртэл бууруулах нөлөөтэй. Ийм үйлдэл гаргаж буй оюутанд анхааруулах замаар урьдчилан сэргийлэх хэрэгтэй.  
  • Хичээл дээр гар утасны хэрэглээг таслан зогсоохын тулд зарим багш нар суралцагчдад дуулах шийтгэлийг оноохыг санал болгож байна. Мэдээж хичээлийн үеэр багшийн гар утас дуугарвал багш ч бас дуулна гэсэн үг. 
  • Schultz (2008) зэрэг судлаачид хичээлд бага хэмжээгээр саад болох үйлдүүдлийг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй гэжээ. Жишээ нь, суралцагчийг хийж буй зохисгүй үйлдлээ болихыг хүсэх, эсвэл түүнээс болж хичээл тасалдаж байгааг хэлнэ. Энэхүү үйлдэл болон өөрийн авсан хариу арга хэмжээгээ баримтжуулах хэрэгтэй.
  • Deering (2011) зэрэг судлаачид багштай маргаж буй оюутныг зогсоохын тулд хэлэх гэсэн санаагаа тайван энгийн өнгө аясаар товчхон хэлэхийг зөвлөж байна. 
  • Deering (2011) мөн биеийн хэлэмжээр дургүйцэлээ илэрхийлж буй асуудлыг шийдэхийн тулд тухайн суралцагчтай ганцаарчилсан уулзалт хийхийг зөвлөдөг.
    1. Гаргаж байгаа зан байдлыг нь зөв үгээр тайлбарла. Жишээ нь: Хичээлийн үеэр утсаа оролдоод байгааг анзаарлаа.
    2. Хоёр өөр тайлбар өг, нэг нь эелдэг байх ёстой. Жишээ нь: Магадгүй миний хичээл ойлгомжгүй байж эсвэл илүү чухал ажил гарсан байх гэх мэт.
    3. Хариулт хэлэхийг хүсээрэй. Жишээ нь: Ямар асуудал байгааг хэлж болох уу?
  • Nilson (2010) зэрэг судлаачид багш нарыг оюутнуудын бүдүүлэг байдалд тэвчээртэй хандахын тулд тайван байж, гүнзгий амьсгалж, бүр арав хүртэл тоолохыг зөвлөдөг. Тайван байх нь бусад оюутнуудад нөхцөл байдлыг хүндлэлтэй сэтгэлээр харахад туслах ба тэдний дэмжлэгийг авах болно. Доор Nilson-ий хичээлд бага хэмжээгээр саад болох үйлдлүүдийн талаарх зөвлөмжүүдээс дурдав. 
    • Хичээлийн үеэр ярих: ярьхаа түр зогсох, чимээгүй болох, оюутан руу харах, оюутан руу дөхөж очих, үндсэн дүрмээ сануулах 
    • Завсарлах гэж яарах: Чухал зүйл эсвэл үйл ажиллагааг хичээлийн төгсгөлд нөөцлөх: бие даалтыг хичээлийн төгсгөлд хурааж авах гэх мэт.
    • Хоцорч ирэх/эрт тарах: хичээлийн журмаа сануулах; олон дахин ийм үйлдэл гаргасан оюутантай хичээлээс гадуур ярилцах
    • Хичээлийн тэмдэглэл хийхгүй компьютер ашиглах: хичээлийн тодорхойлолт дээрээ журмаа тодорхой оруулж өгөх, хичээлийн үеэр багаар ажиллуулах, богино хугацааны дасгал ажиллуулж хичээлээ удирдах
    • Хичээл таслах: хичээлийн тодорхойлолтдоо журмаа оруулж өгөх, ирц бүртгэж хичээлийн идэвхэд тодорхой хэмжээний оноо өгөх, хичээлийн үеэр оноотой дасгал, даалгавруудыг байнга зохион байгуулах.
    • Даалгаврыг хугацаанаас хоцроох/даалгаврын хугацааг сунгахыг хүсэх: хоцорсон даалгаврын талаарх журмаа хичээлийн тодорхойлолтдоо оруулж өгөх, гэхдээ тохиолдол бүрийн шалтгааныг тус тусад нь авч үзэх, байнга хоцроодог оюутантай уулзах
    • Хүндэтгэлтэй бус байдал: Суралцагчидтай тусдаа уулзах, дахин дахин давтагдаж байвал тухайн суралцагчид зөвлөгөө өгөх эсвэл хичээлээс гарахыг хүсэх

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177

betwoon skyloftsbet cratosroyalbet betwild pashagaming betbigo realbahis