Монгол Улсын Их Сургууль зэргийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлээс сонгон суралцахаар төлөвлөсөн суралцагчдад цаг хугацаа, орон зайнаас үл хамааруулан боловсролын үйлчилгээг хүргэх боломжийг бий болгох зорилгоор Цахим сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд цахим сургалт явуулах үйл ажиллагаа нь хичээлийн агуулгыг цахим хэлбэрт шилжүүлэх болох сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах гэсэн үндсэн хоёр үе шаттай байдаг.

Багшийн хөгжил, цахим сургалтын төв нь хичээлийн агуулгыг цахим хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг МУИС – Цахим сургалтын журам -ын дагуу зохион байгуулдаг бөгөөд жил бүрийн хоёр дугаар сард МУИС-ийн ерөнхий суурь болон мэргэжлийн суурийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх санал авах тухай зар гаргана. 

Цахим хичээл боловсруулах үйл ажиллагааны зураглал

 

  1. Хичээлийг цахим болгох санал
  2. Тэнхимийн хурлын тэмдэглэл
  3. Бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл
  4. Гэрээ байгуулах
  5. Цахим хичээл боловсруулах тухай сургалт
  6. * Технологийн шаардлагын дагуу зөвлөх ** Хичээлийн хөтөлбөрийн дагуу агуулгыг хянах
  7. Цахим хичээл, цахим хичээлийн удирдамжийг боловсруулсан байх
  8. Бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлд гэрээ гүйцэтгэлийн актындагуу хүсэлт гаргах
  9. Гэрээг дүгнэхээс өмнө шаардлагуудын дүгнэлт авахаар цахим сургалт хариуцсан нэгжид хүргүүлэх
  10. Технологийн шаардлага хангасан тухай дүгнэлтийн маягт бөглөх
  11. Агуулгын шаардлага хангасан тухай дүгнэлтийг тусгасан тэнхимийн хурлын тэмдэглэл
  12. Гэрээ гүйцэтгэлийн актад цахим сургалт хариуцсан нэгжээс цахим хичээлийг эцсийн байдлаар бүрэн хүлээлгэн өгсөн тухай тодорхойлолт авах
  13. Гэрээ гүйцэтгэлийн актыг бүрэлдэхүүн сургуульд буцаан өгөх
  14. Гэрээ гүйцэтгэлийн актад 2 тал гарын үсэг зурж, урамшууллын үлдэгдэл хувийг олгох

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177