Оюутнуудыг идэвхжүүлэх

Сайн суралцах нь оюутны үүрэг бөгөөд үүний тулд оюутнууд илүү их унших, гэрийн даалгавраа чанартай хийх, агуулгыг эзэмших ёстой байдаг. Гэхдээ оюутнуудын суралцах сонирхлыг нэмэгдүүлж, даалгавар, дадлагын ажлыг тууштай хийж дуустал тэдний сонирхлыг төрүүлж, идэвхтэй байлгахын тулд багш нарт тодорхой аргуудыг ашигладаг.

Оюутнуудыг идэвхтэй байхад тулгарах бэрхшээлүүд

Завгүй амьдрал: Хүмүүсийн нэгэн адил оюутнууд мөн завгүй амьдардаг. Оюутнууд ихэнхдээ хэд хэдэн хичээл зэрэг судалж, мөн ажил хийх эсвэл гэр бүлдээ цаг зарцуулснаар хичээлдээ анхаарах анхаарал нь буурдаг.

Сонирхолгүй байдал: Заримдаа оюутнууд тухайн хичээлийг зүгээр л сонирхдоггүй. Энэ нь заавал судлах ёстой хичээлүүдэд ихэвчлэн тохиолддог.

Өөртөө итгэлгүй байдал: Олон оюутнууд ангид ирэхдээ тухайн хичээлд өөрийн чадварыг урьдаас таамаглан ирдэг (“Би математикийг ойлгодоггүй” эсвэл “Би зүгээр л муу зохиолч” гэх мэт). Хэрэв оюутан өөрийгөө тухайн хичээлийг сайн  суралцана гэдэгтээ итгэхгүй байгаа бол хичээгээд үзэхэд хийж чадна гэдгээ мэдэхгүй.

Сайн суралцахын тулд хичээлээ хийх эсвэл хичээлдээ заавал суух шаардлагагүй гэсэн мэдрэмж: Хэрэв оюутан хичээлээ сайн хийхгүй байгаа ч өндөр оноо авсаар байвал энэ нь оюутны зан авирыг өөрчлөх жижиг шалтгаан болно.

Идэвхжүүлэлтийн төрлүүд

Дотоод сэдэл: Бид ямар нэг зүйлийг өөрийнхөө төлөө эсвэл түүнээсээ таашаал авч хийх үед дотоод сэдэл бий болдог. Онолын үүднээс оюутнууд тухайн хичээлийг судлахад суралцах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Дотоод сэдлийг бий болгох нь оюутнуудаа хөгжүүлэхээс илүү хэцүү байдаг ч түүний үр нөлөө нь гадаад сэдлээс илүү байдаг. Гадаад сэдэл: Дүн, эцэг эхийн дарамт, нийгмийн хүлээлт гэх мэт гадны хүчин зүйлийн улмаас ямар нэгэн зүйлийг хүчээр хийх үед гадаад сэдэл үүсдэг. Гадаад сэдэл нь оюутнуудыг хичээл хийлгэхэд үр дүнтэй байдаг ч энэ нь удаан үргэлжилдэггүй (жишээ нь, дүнгээ авахын тулд шалгалтад бэлддэг гэх мэт).

 

Багш нар оюутнуудыг тухайн хичээлийг амжилттай судлахад нь туслахын тулд гадаад болон дотоод сэдлийг бий болгох аргуудыг хамтад нь ашиглаж болно. Жишээ нь тухайн оюутан бие даалтыг нийт үнэлгээний тодорхой хувийг эзэлж байгаа учраас хийж байсан байж магадгүй, гэтэл дараа нь тухайн хичээлийг сонирхолтой гэдгийг мэдсэнээр өмнөхөөсөө илүү гүнзгийрүүлэн судалж болно.

Оюутнуудад дотоод сэдлийг бий болоход нь туслах

Дотоод сэдэл гэдэг нь ямар нэг зүйлийг өөрийнхөө төлөө хийх эсвэл таалагдаж байгаа зүйлээ хийхийг хэлнэ. Тиймээс тухайн хичээлийг судалж байгаа оюутнуудын дотоод сэдлийг нэмэгдүүлнэ гэдэг нь тэднийг тухайн хичээл эсвэл үйл ажиллагаанд дуртай болоход туслах явдал юм. Зарим сэтгэл судлаачдын үзэж байгаагаар даалгавраа бие даан тасралтгүй гүйцэтгэж чадах нь тэднийг хамгийн их идэвхжүүлдэг бөгөөд оюутны энэ төлөвийг “урсгал – flow” гэж нэрлэдэг. 

Тодорхой чадвар шаардсан даалгавар өгснөөр оюутнуудыг энэ төлөвт хүрэхэд тусалдаг. Энэ нь оюутны ур чадварын түвшнийг даалгаврын хүндрэлтэй уялдуулсан байдаг. Хэт хүнд даалгавар нь ур чадварын түвшин доогуур оюутныг бухимдуулж, түгшүүртэй байдалд хүргэдэг бол хэт хялбар даалгавар нь ур чадвар өндөртэй оюутныг залхаадаг. Эдгээрийн аль аль нь оюутнуудын дотоод сэдлийг нэмэгдүүлдэггүй. Оюутнуудын мэдлэг, ур чадварын түвшнийг тодорхойлохын тулд урьдчилсан тест авахыг зөвлөж байна. (Даалгаврыг оновчтой төлөвлөхөд бусад олон хүчин зүйл нөлөөлдөг.)

Түгээмэл асуултууд

 Оюутнуудыг хэрхэн хичээлдээ ирүүлэх вэ?

  • Ирц эсвэл хичээлийн оролцоонд бага зэрэг оноо өгөөрэй. Хэрэв ирцийн оноо өгч байгаа бол энэ нь тухайн оюутан хичээлдээ ирэх нь чухал гэдгийг ойлгоно.
  • Шалгалтад зөвхөн хичээл дээр заасан зарим агуулгаас оруулах (гэхдээ үүнийгээ оюутнуудад хичээлийн эхэнд хэлээрэй)
  • Идэвхтэй сургалтын аргыг ашиглан хичээлээ сонирхолтой байлгах. Хэрэв хичээл дээр гүйцэтгэх даалгавар оюутны ур чадварыг төдийлөн шаардахгүй байх эсвэл ном, интернэтээс шаардлагатай бүх мэдээллээ олж чадахаар байвал хичээлд ирэх шалтгаан нь тодорхойгүй болж болох юм.
  • Оюутнуудын нэрийг тогтоогоорой. Хичээлдээ бага зэрэг эрт ирж, сонирхолтой яриа өрнүүлээрэй.

Оюутнуудыг хичээлд хэрхэн оролцуулах вэ?

  • Оюутнуудад хичээлд оролцох “оролцоо” -ны талаар тайлбарлаж өгөөрэй. Багш бүр “оролцоо” -ны талаар өөр өөр хүлээлттэй байдаг. Оюутнууд хичээлд хэрхэн оролцохоо тодорхой мэдвэл багшийн хүлээлтэд хүрэх магадлал өндөр болно.
  • Оролцоог тодорхой магтаалаар урамшуулах. Оюутнуудыг сайн хийсэн зүйл дээр нь магтаж урамшуулах нь цаашид илүү их хичээхэд дэмжлэг болдог. (“Эдгээр судалгааны ажлуудыг маш сонирхолтойгоор харьцуулсан байна.”, “Маш оновчтой асуулт байна! Хийх аргачлалыг яагаад ингэж бичигдсэн гэж бодож байна вэ?”, “Бүгдээрээ, сайн бодоод үзээрэй!” гэх мэт)

Оюутнуудаар гэрийн даалгаврыг хэрхэн хийлгүүлэх вэ?

  • Гэрийн даалгавар нь хичээлийн цагтай ямар нэгэн байдлаар холбогдсон эсэхийг шалгаарай. Гэрийн даалгавраа дуусгах ямар ч шалтгаан байхгүй мэт санагдвал оюутнууд ихэнхдээ санаа зовохоо болино.
    • Суралцагчдаас ангид хэлэлцүүлсэн асуудлын талаар богино тэмдэглэл бичүүлж, хураах
    • Хичээлээ өмнөх даалгаврын хүнд бодлого, хэцүү асуултад хариулах замаар эхлүүлэх
    • Гэрийн даалгавар нь бие даалтын ажил, төслийн ажил зэрэгт ашиглагддаг байх
  • Гэрийн даалгавар эсвэл унших материалын хэмжээ тохиромжтой байх. Оюутнуудад даалгаврын хэмжээ хэт их бол давшгүй даалгавар мэт, харин хэт бага бол хэрэггүй, утгагүй юм шиг санагддаг байна.
  • Гэрийн даалгаврын ач холбогдол, үндэслэлийг тайлбарлаж өгөх нь тэдний гүйцэтгэлд нөлөөлдөг байна.

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177

betwoon skyloftsbet cratosroyalbet betwild pashagaming betbigo realbahis