Хичээлийн санал асуулга нь тэнхим болон сургуулийн зүгээс суралцагчдын тухайн хичээлээ хэр сайн сурч байгаа талаарх саналыг улирлын туршид олон удаа авч болохуйц судалгааны арга юм. Энэ нь суралцагчдыг илүү бие даасан, амжилттай нэгэн болгохын тулд сургалтын үр нөлөө, чанарыг сайжруулахад шаардлагатай мэдээлэл, ойлголтыг багш болон суралцагчдад өгдөг. Хичээлийн санал асуулга нь суралцагчдын сурлагын чанарыг сайжруулах зорилготой бөгөөд суралцагчдыг үнэлэх, дүгнэх нотлох баримт болохгүй. Уг арга нь албан эсвэл албан бус байж болох ба тухайн хичээлийг илүү хүртээмжтэй, оновчтой болгоход тустай. |
Багшид үүсэх давуу талууд
- Сургалтын үйл явцын талаар ойр ойрхон санал асуулга авч, арга зүйгээ сайжруулна.
- Суралцагчийн сургалтын явцын талаарх мэдээллийг тест болон бусад шалгалтын хэлбэртэй харьцуулахад богино хугацаанд мэдэх боломжтой.
- Суралцагчидтай сайн харилцаа тогтооход тустай байдаг.
- Аливаа санал асуулгын дагуу сургалтын үйл явц өөрчлөгдөж болдог гэсэн үзлийг дэмжинэ.
- Суралцагчийн сургалтад анхаарлаа хандуулахад нь тусална.
Суралцагчдад үүсэх давуу талууд
- Суралцагчдад бие даан суралцах болон өөрсдийн суралцах процессоо хянахад тусална.
- Багш нь сургалтанд хэр анхаарал хандуулдаг талаар баталгаа болно.
- Нэрээ нууцлан санал хүсэлт өгөх боломжийг олгоно.
- Суралцагчдад эерэг суралцахуйн туршлага болдог.
Нийтлэг хичээлийн санал асуулгын аргууд
Нэг минутын бичгийн ажил – Хичээлийн төгсгөлд суралцагчдаас тухайн хичээлийн гол санааг дүгнэсэн эсвэл тодорхой асуултад хариулсан “нэг минутын бичгийн ажил” хийлгүүлэх. Нэг өгүүлбэрт багтах дүгнэлт – Хичээлийн төгсгөлд суралцагчдаас тухайн хичээлийн гол санааг нэг өгүүлбэрт багтаан дүгнэх эсвэл хичээлийн эхлэл болон төгсгөлд тэдний ойлголт хэрхэн өөрчлөгдсөнийг бичүүлэх. Мөн гол нэр томьёог тодорхойлоход энэ аргыг ашиглаж болно. Хоёр баганан жагсаалт – Суралцагчдаас тухайн хичээлийн агуулга, үзэл санаа, арга барил, эсвэл шийдлийн талаар эерэг болон сөрөг тал, давуу болон сул талуудыг жагсааж бичүүлэх. Мөн суралцагчдаас тодорхой санааг ерөнхий зарчимтай эсвэл ерөнхий агуулгыг тодорхой асуудлуудтай холбуулах Хэрэглээний картууд – Суралцагчдад тэмдэглэлийн цаас өгч, лекцэнд гарсан асуудлын шийдлийг бодож олох эсвэл дөнгөж сурсан аналитик аргачлалыг ашиглахыг хүсэх. Агуулгыг товчлох – Суралцагчдаас хичээл дээр үзсэн агуулгыг өөрийн үгээр бичих эсвэл тухайн өдрийн лекцээс ойлгосон зүйлээ жагсааж бичихийг хүсэх. Ойлгоогүй агуулгыг нэрлэх – Суралцагчдаас тухайн өдрийн хичээлээс өөрт хамгийн ойлгомжгүй санагдсан агуулгыг бичих эсвэл тухайн өдрийн хичээлээс асуух асуулт байвал бичихийг хүсэх. Дараагийн хичээл дээр эдгээр асуудлуудыг тодруулж эсвэл асуултуудад хариулт өгнө. |
666666666666666666
Номзүй
- Classroom Assessment Techniques: A Handbook for College Teachers by T. Angelo and P. Cross, 1993, Jossey-Bass. (Available from the FDC Lending Library.)
Хичээлийн үеэр суралцагчдаас санал хураалт авах
Хичээл дээр бодит хугацаанд оюутнуудын ойлголтыг хэмжих нэг хялбар арга бол санал асуулгын системийг ашиглах юм.
Суралцагчдаас тухайн хичээлийн агуулга болон үзэл бодлын талаар асуултуудыг асууж шалгах нь багш нарт хичээлийн явцын мэдээлэл өгөхөөс гадна оюутнуудыг идэвхжүүлдэг. Үүнийг олон төрлийн аргаар хийж болох ба жишээлбэл үнэгүй онлайн санал хураах системийг ашиглах юм. Эдгээр системүүд компьютер (Жишээ нь “Clicker”) эсвэл доор дурдсанчлан оюутнуудын гар утас зэрэг төхөөрөмжийг ашиглан ажиллах боломжтой.
Clickers ашиглах
“Clickers” –ийг “Хувийн санал хураалтын систем” эсвэл “Сонсогчдын санал хураалтын систем” гэж нэрлэдэг – Энэ нь хичээлийн явцад багшийн асуусан асуултуудад хариулахад ашигладаг жижиг төхөөрөмж юм. Багш асуулт асууж суралцагчид энэхүү төхөөрөмжийг ашиглан хариулах ба үр дүнг нэгтгэн график болгон харуулдаг. Мөн програм хангамж нь хэн ямар хариулт өгсөнийг тухай бүрт хадгалж авдаг ба ингэснээр багш тухайн суралцагчдад оноо өгөх боломжтой байдаг. Мөн гар утас, таблет зэргийг ашиглан “Mobile Response” програм хангамжийн нэг болох “TurningPoint” програмаар санал хураалт авах боломжтой. |
Яагаад санал хураалт ашиглах нь зүйтэй вэ?
Санал хураалтын програм ашиглан асууж болох олон асуултуудыг ийм системгүйгээр асууж болно. Жишээ нь, гар өргөж хариултыг өгөх эсвэл олон өнгийн цаас ашиглан олон сонголттой асуултад хариулт авч болно. Санал хураалтын програм ашигласнаар дараах давуу талтай:
- Хариултуудыг хянаж, оноо өгөх боломжтой.
- Хариултуудыг нэгтгэж агшин зуур график, диаграм болгон харуулах боломжтой.
- Өмнөх хариултууд хадгалагдаж байх учир асуултаа дахин анализ хийх боломжтой.
- Суралцагчдад нэрээ нууцлан хариулт өгөх боломж олгодог.
- Aсуулт бүр суралцагч бүрт хүрдэг.
Санал хураалтын програм ашиглах арга замууд
Урьдчилсан болон дараах тест – Суралцагчдыг хичээл эхлэхээс өмнө тодорхой асуултад хариулах эсвэл бодлого бодох даалгавар өгч, тухайн хичээлийн дараа эсвэл өөр өдөр дахин хийлгэж, ойлголтыг нь бататгах Танин мэдэхүйн асуултууд – Суралцагчдаас танин мэдэхүйн асуултууд асуух. Жишээ нь “Улаанбаатарын хүн амын тоо хэд вэ?” эсвэл “Өнгөрсөн сонгуулиар хэдэн хүн нэр дэвшсэн бэ?” гэх мэт. Статистик анализ – Суралцагчдаас асуулт асууж хариултууд дээр нь анализ хийх. Жишээ нь: Хичээлийн цагаас гадуур хэдэн цаг хичээл хийдэг вэ? гэх мэт Агуулгыг тайлбарлуулах – Суралцагчдад аль нэг хариулт нь илэрхий буруу байх хэд хэдэн харуилттай текст өгөх. Суралцагчдаас сонгосон хариултаа нотолгоон дээр суурилж тайлбарлахыг хүссэн хэлэлцүүлэг хийх. Санал, шүүмж – Хичээлийн талаар санал хүсэлтийг авах |
Санал хураалтын програмыг ашиглах туршлагууд
Хариулт нь таваас илүүгүй сонголттой байх – Хэтэрхий олон сонголт нь суралцагчдад хурдан хариулахад төвөгтэй болгодог. Суралцагчдад асуултдаа хариулах хангалттай цаг өгөх – Хэр хугацаа өгөх нь асуултын хүнд, хөнгөн, багаар ажиллаж байгаа гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Ихэнх багш нар суралцагчдад хариултаа оруулах 30 секундээс 1 минутын хугацаа өгдөг. Хүндрэл бэрхшээл – Clickers ашиглахад заримдаа батарей нь дуусах эсвэл эвдрэх гэх мэт асуудал үүсэж болно. Зарим тохиолдолд суралцагчид clicker-ээ мартах тохиолдол ч байдаг. Энэ тохиолдолд суралцагчдад ямар нэгэн шийтгэл оноолгүй өнгөрөөх нь таны цагийг хэмнэх болно. Хуурахаас сэргийлэх – Хэрэв санал хураалтын програм ашиглан ирц бүртгэх, оноо өгөх бол суралцагчид нэг нэгэндээ хандалтын эрхээ (нэвтрэх нэр, нууц үг, clickers) дамжуулж магадгүй. Ийм зүйл болохоос урьдчилсан сэргийлж баримтлах дүрэм журмаа тодорхой болгох хэрэгтэй. Суралцагчийн эсэргүүцлийг урьдчилан таамаглах – Clicker төхөөрөмж нь үнэтэй байдаг. Хэрэв гар өргөх гэх мэт уламжлалт аргууд ижил үр дүнтэй байвал худалдаж авах албагүй. Зөвхөн ирц бүртгэх зорилгоор ашиглах бол оюутнууд дэмжихгүй байх магадлалтай тул гар утас зэрэг бусад сонголтыг бодож үзээрэй. |
Номзүй
- Vanderbilt University Center for Teaching – Clickers
- Agile Learning – Dr. Derek Bruff’s website (also includes information on a wider range of instructional technology)
- Turning Technologies
- 7 Things You Should Know About Clickers. EDUCAUSE, January 2011. (PDF)