Туршлагатай багшийн хувьд ч суралцагчдыг хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцуулах нь бэрхшээлтэй байж болно. Суралцагчид заримдаа хэлэлцүүлэгтээ бэлдээгүй эсвэл зүгээр олны өмнө гарахаасаа ичээд байдаг. Багшийг асуулт асуухад хэн ч хариулахгүй байх, бүгд шал эсвэл цонх руу харах, багштай харц тулгарахаас зайлсхийдэг. Эсвэл байнга хариулдаг хэдхэн оюутнууд хичээлд оролцдог. Суралцагчдыг хэлэлцүүлэгт оролцуулах амаргүйгээс гадна хэлэцүүлэх хийх хичээлийн цаг хангалттай байх шаардлагатай. Хэлэлцүүлэг нь оюутнууд хичээлийн агуулгыг ойлгосон эсэхийг хялбархан мэдэхэд тусладаг. Мөн суралцагчдад аливаа зүйлд дүн шинжилгээ хийх, агуулгыг эзэмших, шүүмжлэлт сэтгэлгээтэй болох зэрэг боломжийг олгодог. Хэлэлцүүлгийг үр дүнтэй удирдан явуулах нь суралцагчдыг ихээр идэвхжүүлдэг байна. |
Суралцагчдыг хэлэлцүүлэгт бэлдэх:
- Хэлэлцүүлгийнхээ зорилгыг өөртөө болон суралцагчдад тодорхой болгох
- Улирлын эхэнд хэлэлцүүлгийн явагдах зарчим болон гарах үр дүнг тайлбарлах
- Бэлтгэлтэй байж, бусдыгаа анхааралтай сонсох талаар суралцагчдад заах
- Суралцагчдын саналыг өөрийн үгээр тайлбарлах, эерэг эргэх холбоог үүсгэх
- Суралцагчдад бодох хугацаа өгөх – тухтай орчныг бий болгох
- Хичээлийг богино бичих даалгавраар эхлүүлж, дараа нь суралцагчид саналаа солилцож хэлэлцүүлэг өрнүүлэх
- Хичээлийн дүгнэлтийг хэлэлцүүлэг хэлбэрээр хийх (эсвэл энэ үүргийг тодорхой оюутнуудад даатгах), энэ хичээлээр ямар үр дүнд хүрсэн, цаашид юуг илүү тодорхой болгох хэрэгтэйг тодруулах.
- Суралцагчдыг сурсан зүйлээ хэлэлцүүлгийн группт бичвэр оруулах эсвэл цаасаар тухайн хэлэлцүүлэгт хариу ирүүлэхийг хүсэх
Оновчтой асуултууд асуух:
- Харьцуулсан асуултууд – Суралцагчдаас өөр өөр онолууд, судалгааны ажлуудыг харьцуулах, ялгааг нь тайлбарлах асуултууд асуух
- Дүн шинжилгээ хийх асуултууд – Харьцуулж буй зүйлүүдийн үндэслэлтэй байдал, үр дүнтэй байдал, давуу тал зэргүүдийг шүүн тунгааж харьцуулалтыг дэлгэрүүлэх
- Холбоо хамаарал, шалтгаан үр дагаврыг асуух асуултууд – Суралцагчдыг баримтууд, агуулгууд, уялдаа холбоо, зохиогчид, онолууд гэх зэргийн холбоо хамаарлыг тайлбарлах асуултуудаар сорих
- Шүүмжилсэн асуултууд – Суралцагчдаар тодорхой аргумент, судалгааны зорилго, ач холбогдлын үндэслэлийг тайлбарлуулах
- Нотлох баримт шаардсан асуултууд – Суралцагчдаас өөрсдийнхөө үзэл бодол, байр суурийг нотлох баримт ашиглан хамгаалахыг хүсэх. Жишээ нь өгөгдөл, баримтууд, номын бүлэг гэх мэтээс эш татах.
- Тодруулах асуултууд – Суралцагчдыг хариултаа дахин томьёолох эсвэл илүү нарийн тайлбарлуулах (Жишээ нь: Хариулт чинь сонирхолтой байна. Гэхдээ X -ын талаар илүү нарийн тайлбарлаж болох уу? гэх мэт)
- Шалтгаан болон үр дагаварын асуултууд – Дээр гарсан холбоо хамаарлын асуултуудтай төстэй боловч энд суралцагчдаас учир шалтгааны харилцан хамаарлын талаар таамаглал дэвшүүлэхийг хүсэх.
- Таамаглал дэвшүүлсэн асуултууд – “Хэрэв ингэвэл яах вэ?” гэсэн асуултад хариулахаар бүтээлчээр сэтгэн бодох, үнэмшилтэй хувилбар гаргах, параметр эсвэл нөхцөл байдал өөрчлөгдөх нь үр дүнд хэрхэн нөлөөлөх талаар судлахыг хүсэх. Жишээ нь: Дээд боловсолын зэрэг авах нь (бакалавр, магистрын зэрэг) цалинтай шууд хамааралтай. Гэхдээ хэрэв бүх хүн дээд боловсролын зэрэгтэй болбол яах вэ? гэх мэт
- Нээлттэй асуултууд – Олон хариулттай байж болох асуултууд. Гол нь багш бүх хариултуудыг нээлттэй хүлээн авах хэрэгтэй. Сул хариултуудыг илүү тодруулсан, дэлгэрүүлсэн асуултаар сайжруулах
- Холбосон эсвэл дэлгэрүүлсэн асуултууд – Суралцагчдаас өөсдийнх нь хариулт болон бусад суралцагчдын хариултуудын хамааралын талаар эргэцүүлэн бодохыг хүсэх. Идэвхтэй сонсох болон хариулахыг дэмжих хэлэлцүүлэг нь хамтын ажиллагаа гэдэг ойлголтыг төрүүлэх
- Санаагаа уралдуулах асуултууд – Суралцагчдаас аль болох олон шийдэл гаргахыг хүсэх. Эхлээд бүх хариултуудыг самбар дээр бичиж дараа нь нэг нэгээр нь хэлэлцүүлэх.
- Гол асуултууд – Суралцагчдаар боломжит хувилбаруудаас аль нэг байр суурь, үзэл санааг сонгон авч нотлох баримт дээр тулгаарлан өөрийн үзлээ хамгаалуулах
- Жижүүрийн асуултууд – Суралцагчдаас тухайн материалын нэг хэсэгт дүн шинжилгээ, нэмэлт тайлбар хийх зэргээр өөрсдөөр нь сэдвийг сонгуулж, агуулгыг хөгжүүлэх. Жишээ нь: Энэ бүлэгт зохиогч яг юу хэлэхийг зорьсон гэж бодож байна вэ? Уг онолч хүний зан араншингийн талаар ямар таамаглалууд дэвшүүлсэн байна вэ?
Хэлэлцүүлэгт тохиромжгүй асуултууд:
- Уншсанаа давтаж хэлэх эсвэл шалгалтын асуултууд – Ихэвчлэн нэг л богино хариулттай байдаг. Энэ нь эргэн санах болон дүгнэхэд тохиромжтой.
- Задлан шинжлэх асуултууд – Суралцагчдаас төвөгтэй асуудлыг шийдэж чадах олон төрлийн санааг цулгуулахыг хүсэх. Эдгээр асуултууд нь нээлттэй мэт боловч зөвхөн нэг хариулттай байдаг. Энэ нь томоохон агуулгыг дүгнэхэд тохиромжтой.
Зайлхийх асуултууд
- Тодорхойгүй асуултууд – Тодорхойгүй буюу тодорхой чиглэлгүй, ихэвчлэн төөрөгдүүлсэн үгээр илэрхийлэгддэг. Жишээ нь: Хэрэв энэ ангилалд орохгүй бол өөр хэн мэдэх вэ?
- “Шотган” эсвэл “Хамелеон” асуултууд – Дэс дараалласан олон асуултууд. Ихэвчлэн сүүлийн асуулт нь эхний асуулттайгаа ямар ч холбоогүй байдаг. Суралцагчид яг юу асуугаад байгааг сайн ойлгодоггүй.
- Програмчлагдсан хариулттай асуултууд – Нэгээс олон тохиромжтой хариулттай асуултууд бөгөөд багш зөвхөн нэг л зөв хариултыг хүлээн зөвшөөрдөг.
Технологийг ашиглах
Хичээлийн хэлэлцүүлгийг эхлүүлэх эсвэл суралцагчдад хичээлээс гадуур хэлэлцүүлгийг өрнүүлэх боломжийг олгох олон төрлийн вэбд суурилсан хэрэгслүүд байдаг. “Blackboard” нь хэрэглэхэд хялбар хэд хэдэн шийдлүүдийг санал болгодог хэрэгсэл юм. Хамгийн гол нь өөрийн хэлэлцүүлэгтээ тохирох хэрэгслийг сонгох нь чухал.
Блог – Блог нь тухайн суралцагч тодорхой сэдвийн талаар дэлгэрэнгүй бичиж болох орон зай юм. Бусад суралцагчид сэтгэгдэлээ үлдээж санал бодлоо хуваалцаж болно.
Хэлэлцүүлгийн самбар/ форумууд – Хэлэлцүүлгийн самбар өөрөөр форумууд нь суралцагч тодорхой асуудлын талаар сэтгэгдэл үлдээх эсвэл бусад суралцагчдаас асуулт асуух боломжийг олгодог. Хүн бүр тэгш оролцох боломжтой.
Тэмдэглэл – Тэмдэглэл нь блог шиг боловч илүү хувийн шинж чанартай: Зөвхөн тухайн суралцагч болон багш хандах боломжтой. Бусад суралцагчид сэтгэгдэл үлдээх боломжгүй. Тиймээс энэ нь анги дунд хэлэлцүүлэг хийхэд тохиромжгүй.
Вики – Вики нь суралцагч бүр засвар оруулах боломжтой вэб хуудас юм. “Blackboard” дээр ангийн хэн нь ч вэб хуудас нэмэх боломжтой бөгөөд эдгээр нь бодит хамтын ажиллагааны орон зайг бүрдүүлдэг.
Эдгээр хэрэгслүүдийн талаар илүү ихийг Conversation Grid & Definitions (PDF) -ээс харах боломжтой.
Номзүй
- Bean, John C. Engaging Ideas: The Professor’s Guide to Integrating Writing, Critical Thinking, and Active Learning in the Classroom. (San Francisco, CA: Jossey-Bass, 2001).
- Brookfield, Stephen D. and Stephen Preskill. Discussion as a Way of Teaching: Tools and Techniques for Democratic Classrooms. San Francisco, CA: Jossey-Bass, 1999.
- Davis, Barbara Gross, Tools for Teaching, San Francisco, CA: Jossey-Bass, 1993.
- Nilson, Linda B. Teaching at Its Best: A Research-Based Resource for College Instructors, 3rd Edition. San Francisco, CA: Jossey-Bass, 2010.