Оюутнуудыг идэвхтэй сургалтад оролцуулах

“Идэвхтэй сургалт” гэдэг нь оюутнууд хичээлд ямар нэг байдлаар оролцох шаардлагатай болдог сургалтын арга юм. Энэхүү арга нь хэлэлцүүлэг, харилцан яриа, мэтгэлцээн, багийн ажил зэрэг харилцааны хэлбэрүүдээр цөөн оюутантай хичээлд (семинар гэх мэт) ихэвчлэн тохиромжтой байдаг боловч олон оюутантай лекцийн хичээлийн хувьд зарим шалтгааны (цаг их шаардах гэх мэт) улмаас төдийлөн ашиглагддаггүй.

Оюутнуудыг хичээлд бүрэн хамруулах, өгч буй шинэ ойлголтууд, мэдээллийг эргэцүүлэн бодоход туслахын тулд оюутнуудыг сургалтад идэвхтэй оролцуулах хэрэгтэй.

Идэвхтэй сургалтыг хэрэгжүүлэхийн тулд:

  • Оюутнуудыг идэвхжүүлэх
  • Оюутнуудад гүнзгий мэдлэг олж авахад туслах
  • Оюутнуудыг хичээлд оролцоотой байлгаж, сонирхолыг нь татаж байх
  • Хичээлийн цагийг үр дүнтэйгээр бүрэн ашиглах

Идэвхтэй сургалтад тулгардаг бэрхшээлүүд

Өмнө дурдсанчлан, идэвхтэй суралцах гэдэг нь оюутнуудыг суралцахуйд татан оролцуулах юм. Гэвч үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл тулгардаг.

Нэгдүгээрт, олон оюутантай лекцийн хичээлд суралцагчид хичээлд идэвхтэй оролцдоггүй. Оюутнуудад  ямар нэг тэмдэглэл хийхгүй байх нь юу ч сурахгүй байгаа мэт санагддаг тул  идэвхтэй сургалтын аргыг сайшаадаггүй. Энэ тохиолдолд лекцийн хичээл дээр хийсэн үйл ажиллагаа нь өмнөх гэрийн даалгавар, унших материал эсвэл лекцийн гарын авлагтай хэрхэн холбогдож байгаа талаар товч дүгнэлт хийх эсвэл оюутнуудаар дүгнэлт хийлгэх зэрэг байж болно.  

Хоёрдугаарт, идэвхтэй сургалтын арга нь зөвхөн лекц уншихаас илүү их цаг зарцуулдаг. Хэрэв хичээлийн цаг урт бол идэвхтэй сургалтын арга тус болж магадгүй. Эсрэгээрээ багш нар хичээл дээр өгөх ойлголтууд их, тэдгээрийг ороход хангалттай цаг байдаггүй гэж боддог. Гэтэл идэвхтэй сургалтын аргын хувьд сургалтын материалыг суралцах төдийд суралцагчид түүнийг хангалттай сурсан гэсэн үг биш юм. Идэвхтэй сургалтын арга нь эхэндээ цаг их зарцуулдаг ч, суралцагчид юу сурч байгаагаа илүү сайн ойлгодог. Улирлын төгсгөлд шинэ агуулгыг суралцах нь тэдэнд илүү хялбар бөгөөд хурдан болж бүх сургалтын материалыг аяндаа үзчихсэн байдаг.

Оюутнуудыг идэвхтэй сургалтад оролцуулах зарим аргууд:

  • Хэлэлцүүлэг хийх
  • Мэтгэлцээн хийлгэх
  • Багаар ажиллуулах
  • Жижиг даалгаврууд дээр бие биеээ харилцан үнэлэх
  • Оюутнуудаас санал авах (Жишээ нь: Clickers ашиглах)

Лекц зэрэг олон оюутантай хичээлд тохиромжтой аргууд:

  • Хичээлийн эхэнд асуулт, хариултын хугацаа оруулж өгөх
  • Хичээлийн эхэнд өмнөх хичээлийн агуулгын талаар нэр дуудаж асуух
  • Имэйл, блог, форм, тиймс зэргийг ашиглан оюутнуудаас өмнөх хичээлийн агуулгын талаар асуултуудыг цуглуулж дараагийн хичээлээ эхлүүлэхдээ ашиглах
  • Асуудал шийдвэрлэх замаар буюу хичээл (лекц) орж байх үед хариулт нь гарч ирэх чухал асуултаар хичээлийг эхлүүлэх
  • Ном, сурах бичиг, ашиглах материалыг тайлбарлах – Тухайн хичээлийн ном, сурах бичиг, нэмэлт материалыг хэрхэн ашиглах талаар тайлбарлаж, жишээгээр үзүүлэх

Эдгээрээс санаа аваад дараах асуултуудад хариу өгч чадах өөрийн арга барилыг хөгжүүлээрэй.

  • Таны хичээлдээ баримталдаг зарчимд ямар үйл ажиллагаа тохиромжтой вэ?
  • Эдгээр үйл ажиллагааг суралцагчдаар хэрхэн хийлгэх вэ?

Номзүй

  • Bonwell, Charles C. and James A. Eison, Active Learning: Creating Excitement in the Classroom, ASHE-ERIC Higher Education Report No. 1, 1991.
  • Frederick, Peter J. “The Lively Lecture – 8 Variations.” College Teaching, Volume 34, Issue 2, 1986.
  • MacGregor, Jean and James L. Cooper, Karl A. Smith, and Pamela Robinson (eds.), Strategies for Energizing Large Classes: From Small Groups to Learning Communities, San Francisco: Jossey-Bass, 2000.
  • Meyers, Chet and Thomas B. Jones, Promoting Active Learning: Strategies for the College Classroom, San Francisco: Jossey-Bass, 1993.

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177