“МУИС-ийн Стратегийн төлөвлөгөө 2025-2030″-ийн Тэргүүлэх чиглэл (Судалгаа, инновацын чадамжийг бэхжүүлэх), зорилго (Олон улсын өндөр түвшний эрдэм шинжилгээний ажлуудыг нэмэгдүүлэх), багш, ажилтны чадамжийг сайжруулах ажлын хүрээнд “Nature Masterclasses” онлайн сургалтад нэг жилийн хугацаанд МУИС-ийн мэйл хаягтай багш, ажилтан, ахисан түвшний оюутнууд хамрагдах боломжтой.
Уг “Nature Masterclasses” онлайн сургалтад доорх холбоосоор бүртгэл үүсгэж хамрагдана уу.
- Persuasive Grant Writing: төслийн саналын чанарыг сайжруулж, санхүүжүүлэгчдэд илүү ойлгомжтой болгохыг хүссэн судлаачдад зориулсан бөгөөд судалгааны асуултаа санхүүжүүлэгчийн шаардлага, зорилготой уялдуулах, төслийн саналаа илүү үнэмшилтэй болгох арга замуудыг 9 экспертээс суралцах болно /7.5 цагийн хичээл/.
- Experiment: From Idea to Design: үр дүнтэй туршилтуудыг боловсруулах, төлөвлөх, сайжруулахад хэрэгтэй хэрэгслүүдийг олгох бөгөөд судлаачдад туршилтын дизайн, судалгааны зорилго тодорхойлох, таамаглал боловсруулах, туршилтын төлөвлөгөө зохиох болон хэрэгжүүлэх стратегийг 9 эксперт заана. /8.5 цагийн хичээл/
- Publishing a Research paper: судалгааны бүтээл хэвлүүлэх процесс болох судалгааны ажлаа илгээх, редакцийн болон хэвлэлийн үйл явц, засваруудыг хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй танилцуулна. Энэ сургалтаар хамгийн тохиромжтой сэтгүүлийг сонгох, бүтээлээ илгээх, редакцийн шаардлагыг давах, cover letter бичих, peer review үйл явц, редакцийн шийдвэрүүд болон татгалзсан тохиолдолд дараагийн ямар алхмууд байх талаар 12 экспертээс суралцах боломжтой. /6 цагийн хичээл/
- Integrity and Publishing Ethics: судалгааны ажлын ёс зүйг баримталж, стандартын дагуу хэвлүүлэх талаарх ойлголтоо сайжруулахыг хүсч буй хүмүүст зориулсан сургалт ба судлаачдад судалгааны ажлаа бичих, хэвлэх болон редакцийн үйл явцыг давах стратегиудыг 7 эксперт заах болно. /8 цагийн хичээл/
- Focus on Peer Review: Энэхүү хичээл нь сайн peer review бичих талаар заана. Peer reviewer-ын ач холбогдол, үүрэг хариуцлага, peer review тайлан бичих, peer review хийхэд гарах ёс зүйн асуудлууд болон шинээр гарч буй инновацийн талаар танилцуулна. Сэтгүүлийн эдитор болон судлаач 13 эксперт хичээлийг орно. /3.5 цагийн хичээл/
- Writing a Research Paper: Судалгааны өгүүлэл шинээр бичиж буй эсвэл бичсэн өгүүллийнхээ чанарыг сайжруулахыг хүсч буй судлаачдад зориулсан хичээл юм. Хичээлээр өгүүлэл бичих зарчмуудыг танилцуулж хэрхэн үр дүнтэй, тодорхой, товч өгүүлэл бичих талаар зөвлөнө. /14.5 цагийн хичээл/
- Writing and Publishing a Review Paper: Review paper бичих ур чадвараа хөгжүүлэхийг хүсч буй судлаачдад зориулсан энэхүү сургалт нь шинжлэх ухааны мэдлэгийг ахиулах, ирээдүйн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг судлахад туслах review paper хэвлүүлэх ур чадваруудыг олгох болно. /4 цагийн хичээл/
- Finding Funding Opportunities: судлаачдад өөрийн судалгааны хэрэгцээнд тохирох санхүүжилтийн боломжуудыг олж, эрэмбэлэх ур чадвар эзэмшихэд тусална. Энэхүү сургалтаар санхүүжилтийн орчныг ойлгож, хувь хүн болон мэргэжлийн нөхцөл байдлаа харгалзан хамгийн тохиромжтой боломжуудыг хайх, сонгох стратегиудыг 5 экспертээс суралцах болно. /3.5 цагийн хичээл/
- Managing Research Data: Судалгааны явцад цуглуулсан мэдээлэл, өгөгдлөө бүрэн ашиглаж судалгааны гарцаа сайжруулах болон өөрийн карьертаа хэрхэн ашигтай байдлаар ашиглах чадварыг 10 экспертээс суралцах болно. /10 цагийн хичээл/
- Data Analysis: Planning and Preparing: судалгааны төслийн явцад найдвартай өгөгдлийн дүн шинжилгээний чухал элементүүдийг суралцахаас гадна, өгөгдөлд дүн шинжилгээ хийхээр төлөвлөх, бэлтгэх нь таны хийсэн судалгааны нэр хүнд, карьерт хэрхэн тустайг олж мэдэх болно. Тус сургалтыг Nature Portfolio сэтгүүлийн редактор болон туршлагатай статистикч, өгөгдөл судлаач 10 экспертээс суралцах болно. /4 цагийн хичээл/
- Data Analysis: Conducting and Troubleshooting: судалгааны төслийн явцад өгөгдөлд үр дүнтэй дүн шинжилгээ хийх үндсэн ойлголт, үйл явц, арга зүйг танилцуулдаг. Энэхүү сургалтаар та өгөгдөлд үр дүнтэй дүн шинжилгээ хийх нь таны судалгаа, карьерт хэрхэн үр өгөөжтэй болохыг олж мэдэх бөгөөд судалгааныхаа үр дүнг нэмэгдүүлэхийн тулд шилдэг туршлагыг хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцах болно. Тус сургалтыг Nature Portfolio сэтгүүлийн редактор болон туршлагатай статистикч, өгөгдөл судлаач 10 экспертээс суралцах болно. /5 цагийн хичээл/
- Interpreting results: судалгааны үр дүнг зохих ёсоор тайлбарлах ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй судлаачдад зориулсан сургалт. Шинжлэх ухааны тодорхой асуултад чиглүүлэхэд шаардагдах мэдлэг, практик ур чадвар, өөртөө итгэх итгэлтэй болох, дүр зургийг илүү өргөнөөр ойлгохын тулд олсон үр дүнгээ орчинд нь тохируулах, түүнчлэн шинжлэх ухааны салбартаа юу авчрах, тэдний гол мессеж дээр анхаарлаа төвлөрүүлж тайлбар бичих боломжийг олгодог. Тус сургалтыг Nature Portfolio сэтгүүлийн редактор болон туршлагатай статистикч, өгөгдөл судлаач 5 экспертээс суралцах болно. /3.5 цагийн хичээл/
- Effective science communications: Судалгаагаа илүү өргөн хүрээнд бусдад хүргэхийг хүсч буй судлаачдад зориулсан сургалтын зорилго нь салбар бүрийн судлаачдад хэвлэгдсэн болон хэвлэгдээгүй аливаа судалгааны бүтээлийг хүргэхэд туслах үндсэн арга хэрэгсэл, техникээр хангахад оршино. Энэхүү сургалтыг science communication чиглэлийн болон Springer Nature хэвлэлийн албаны мэргэжилтнүүд орох болно. /6.5 цагийн хичээл/
- Advancing your scientific presentations: илтгэлээ илүү сонирхолтой, мартагдашгүй болгох арга барилыг заах ба судалгааны өгүүлэмжийг хөгжүүлэх, слайдаа үр дүнтэй боловсруулах, танхим болон виртуал орчинд итгэлтэйгээр танилцуулах арга техникийг 10 экспертээс суралцах болно /10 цагийн хичээл/.
- Networking for Researchers: шинжлэх ухааны судлаачдын сүлжээ үүсгэх ур чадварыг эзэмших, төгөлдөржүүлэхэд шаардлагатай гол элементүүдийг суралцахаас гадна судлаачдын сүлжээ үүсгэх нь таны судалгаа болон карьерт ямар ашиг тустай болох, мөн оффлайн болон онлайнаар янз бүрийн орчинд судалгааны сүлжээ үүсгэх, цаашид авч явах ур чадварыг 10 эксперт олгох болно. /8 цагийн хичээл/
- Participating in a collaboration: Энэхүү сургалт нь шинэ судалгааны багт ажиллах стратегиуд болон таныг үр дүнтэй, үнэ цэнэтэй багийн гишүүн болох мэдлэг, ур чадварыг олгох бөгөөд үүрэг хуваарилах, цагийн менежмент, үр дүнтэй харилцах зэрэг хамтын ажиллагааны гол ур чадваруудыг 16 эксперт олгох болно. /5 цагийн хичээл/
- Maximising the Impact of Your Paper: Судалгааны өгүүллийнхээ нөлөөллийг нэмэгдүүлэх болон бусад судлаачдад хэрхэн хүрч байгааг хянахыг хүсч буй хүмүүст зориулсан сургалт юм. Судалгаагаа сурталчлах, түгээх, эш татуулахад авах хэрэгтэй чухал алхмуудыг 8 судлаач, экспертээс суралцах болно. /1.5 цагийн хичээл/