Монгол Улсын Их Сургуулийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв (БХСДТ) болон МУИС-Хэвлэлийн газар хамтран “Инженер, технологийн дээд боловсрол” (MJEED) төслийн санхүүжилтээр “Инженерчлэлийн сургалтын цахим агуулга хөгжүүлэлт ба Академик хэвлэл” дэд төслийг 2024 оноос хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь инженер, технологийн сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, цахим агуулга болон академик хэвлэлийг дотооддоо хөгжүүлэх, үйлдвэрлэх, түгээх тогтвортой чадавх бүрдүүлэхэд оршино.

Асуудал ба зорилго 

Асуудал: 

  • Өмнө нь МУИС-ийн академик хэвлэлийн үйл ажиллагаа нь гаднын хэвлэх үйлчилгээний байгууллагуудаас бүрэн хамааралтай байсан. 
  • Инженер, технологийн чиглэлийн хөтөлбөрүүдийн сурах бичиг болон академик хэвлэлд шаардлагатай дэд бүтэц, мэргэжлийн ур чадвар дутмаг байв. 
  • Өндөр чанартай STEM сургалтын агуулга боловсруулахад шаардлагатай студийн тоног төхөөрөмж болон хүний нөөцийн чадавх хангалтгүй байсан. 

Зорилго: 

  • МУИС-ийн академик хэвлэлийн чадавхыг орчин үеийн хэвлэлийн болон студийн тоног төхөөрөмжөөр дамжуулан бэхжүүлэх 
  • Инженерчлэлийн чиглэлийн сурах бичиг хэвлэн нийтлэхийг дэмжих 
  • Мэргэжлийн академик контент бэлтгэх хүний нөөцийн чадавхыг урт хугацаанд нэмэгдүүлэх 

Арга зам ба хамтын ажиллагаа 

  • Дэд бүтэц 

МУИС-ийн академик хэвлэл болон контент үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор орчин үеийн дижитал хэвлэлийн болон студийн тоног төхөөрөмжөөр хангах, 

  • Туршлага судлах 

Гаднын их сургуульд зочилж, академик хэвлэл, дижитал номын сан, контент үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, туршлагатай танилцах, 

  • Чадавх бэхжүүлэх 

Богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, студид суурилсан контент үйлдвэрлэл болон цахим сургалтын арга туршлагыг судлах, 

  • Хамтарсан контент хөгжүүлэлт 

Япон Улсын талтай хамтран контентын санаа боловсруулах, зохиол бэлтгэх, ярилцлага хийх, видео бэлтгэх,  

  • Судалгааны үр дүнг хялбаршуулсан контентоор олон нийтэд хүргэх 

Инженерчлэлийн чиглэлийн судалгааны явцыг баримтжуулж, МУИС-ийн багш, судлаачид болон MJEED төслийн хүрээнд хамтран ажиллаж буй Японы их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачидтай ярилцлага хийх. 

 Гол үр дүн, Технологи/Бүтээгдэхүүн

  • Япон Улсад  зэргийн бус сургалтад ажилтнуудыг хамрагдуулж, тэдний мэргэжлийн чадавхыг бэхжүүлсэн. 
  • Инженерчлэлийн чиглэлийн 7 сурах бичиг хэвлэн нийтэлсэн. 
  • Хамтарсан контент гаргах процессын загварыг боловсруулсан. 
  • 42 төрлийн 105 тоног төхөөрөмж худалдан авсан. 
  • 8 хэвлэлийн төхөөрөмж бүхий орчин үеийн академик хэвлэлийн газар байгуулсан. 
  • “Дижитал профессор студи”-ийн тоног төхөөрөмжийг орчин үеийн техник хэрэгслээр шинэчилсэн.

Практик хэрэглээ ба бизнесийн боломж 

  1. Академик хэвлэл

-Сурах бичиг, ном, академик хэвлэл болон байгууллагын хэвлэмэл бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдсэн. 

– Бусад их, дээд сургууль, боловсролын байгууллагад хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. 

  1. Цахим контент үйлдвэрлэл

-Цахим сургалт, мультимедиа сургалтын материал болон бусад боловсролын контент үйлдвэрлэх мэргэжлийн студийн орчин бий болсон. 

-Насан туршийн боловсролыг дэмжих, эрдэмтэн багш нарын судалгааны үр дүнг оюутан, суралцагчид болон олон нийтэд түгээх боломж бүрдсэн. 

Үр нөлөө ба дараагийн алхам 

  • Шинэчлэгдсэн “Дижитал профессор студи”-ийн цахим хичээл, контент үйлдвэрлэлийн хугацаа богиносож, бүтээлийн гарц нэмэгдсэн. 
  • Шинээр байгуулсан академик хэвлэлийн төв болон дотоодын дижитал хэвлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр гаднын хэвлэлийн үйлчилгээний байгууллагаас хамаарах хамаарлыг бууруулсан. 
  • Орчин үеийн тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадамж, туршлагад тулгуурласан академик хэвлэлийн тогтвортой дотоодын чадавх бүрдсэн. 
  • Инженерийн суурь хичээлүүдэд ашиглах 7 сурах бичгийг монгол хэлээр хэвлэж, хэрэглээнд гаргасан. 

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвийн хамт олон MJEED төслийн зэргийн бус хөтөлбөрт  2024 оны 07 дугаар сард хамрагдан Япон Улсад насан туршийн боловсрол, зайн сургалтаар дагнан сургалтын үйл ажиллагаа явуулдаг The Open University of Japan сургуульд цахим хичээл, сургалтыг хэрхэн бэлтгэдэг талаар танилцаж туршлага судалсан.

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177